Дулааны станцын “Найдвартай түнш” байгууллагаар шалгарлаа
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар анх удаа дүүргийнхээ Дулааны станцын жил болгон шалгаруулдаг “Найдвартай түнш” байгууллагаар шалгарсаныг 2021 оны 11 дүгээр 22-ны өдөр Дулааны станцын дарга Ц.Энхтүвшин болон албаны төлөөлөгчдийн хамт ирж Тамгын газрын дарга Ж.Лхамрагчаад гардуулж өгөв.
Энэхүү уулзалтын үеэр цаашид хоёр байгууллагын хамтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцсон чухал уулзалт болж өнгөрлөө.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР