Дархан-уул аймаг дахь сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газар болон Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.
Хамтарсан уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/116/65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам” болон 2021 оны хамтран ажиллах төлөвлөгөөний явц, биелэлтийн талаар мэдээлж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар