Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас хамтран шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн үйлчилгээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөх "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2021.11.23-ны өдөр Дархан захад байрлах Нийтийн үйлчилгээний нэгдсэн төвийн дэргэд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчид өргөнөөр хамрагдсан бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон шүүхэд мэдүүлэх эрх, зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай тараах материал, нэхэмжлэл, өргөдлийн загварыг тарааж, иргэдийн асуултад хариулт өгч, мэдээллээр хангаж ажиллалаа.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар