Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн спорт, бусад арга хэмжээ хариуцсан багийн 2021 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд шүүгч, ажилчдынхаа дархлааг дэмжих, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх зорилгоор байгууллагын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

   

   

     Тэмцээнд тус шүүхийн шүүгч, ажилтнууд 4 баг болон оролцож, Б.Түвшинжаргал ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, “Шилжин явах цомын эзэн” болсон бөгөөд “Шилдэг тоглогч”-оор эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин, “Амжилт нь ахисан тамирчин”-аар шүүгчийн туслах Б.Саранчимэг нар шалгарлаа.

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар