ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА” ГАРЫН АВЛАГА ТАРААЛАА

 

     Хархорин сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Шүүхийн тамгын газар хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад зориулан "Эрүүгийн хариуцлага” 11 төрлийн гарын авлага бэлтгэн гаргалаа.

 

     Дээрх гарын авлагыг өсвөр насны хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг 4 ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад тараалаа.

 

 

     Энэхүү үйл ажиллагааны үеэр сургуулийн нийгмийн ажилтнуудын зүгээс ийм төрлийн үйл ажиллагаа явуулж байгаад талархал илэрхийлж, энэхүү гарын авлага дээрх мэдээллийг сурагчдадаа таниулах, сурталчлах ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар