“Хүүхэд хамгааллын өрөө” хүлээн авлаа

 

      Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтан Б.Мөнх-Учрал хүүхдийн эрх, хамгааллын “Тайван зүрх” төслийг санаачлан Дэлхийн зөн Монгол ОУБ-гад хүргүүлснээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүн таслах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь хүүхдийн эрх хамгааллыг  хэрэгжүүлэх  “Хүүхэд хамгаалал”-ын өрөөтэй боллоо.

 

   

     

     Хүүхдийн эрх, хамгааллын өрөөтэй болсноор шүүн таслах ажиллагаанд оролцож буй бага насны болон өсвөр насны хүүхэд, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн хүүхдүүд  таатай, эерэг орчинд шүүхийн үйлчилгээг авах боломжоор хангагдлаа.

 

Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар