“ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

     2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас захиргааны албан хаагчдын дунд шүүхийн мэтгэлцээнийг "Иргэний эрх зүйн тохиолдол”-оор зохион байгууллаа.

 

 

     Тус шүүхийн захиргааны албан хаагчид шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон хэргийн оролцогчдын дүрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцлоо.

 

   

     Энэхүү шүүхийн мэтгэлцээн нь шүүхийн захиргааны албан хаагчдад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа, шүүх хуралдааны дэг, мэтгэлцэх зарчим, өгөгдсөн тохиолдол дээрх хууль эрх зүйн гаргалгаа, дүгнэлт хийх чадвар, мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна.

 

 

      Өнөөдрийн шүүхийн мэтгэлцээнд тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга нар ажиглагчаар оролцож шүүх хуралдааныг дүгнэн албан хаагчдад дараагийн үзүүлэх шүүх хуралдаанд анхаарах асуудлуудын талаар хэлэлцэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, амжилт хүслээ.

 

     

     Цаашид энэхүү шүүхийн мэтгэлцээнийг эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүйн тохиолдлоор тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР