Уулзалт зохион байгуулж, гарын авлага тараалаа

 

     Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн 2022 оноос 2024 оныг хүртэлх хугацаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрс хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлах ажлыг зохион байгуулж байна.

 

 

         Энэ ажлын хүрээнд өнөөдөр Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхзориг, шүүгчийн туслах Н.Дагидандорж нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын багийн 14 Засаг дарга нартай уулзалт зохион байгуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар мэдээлэл өгч, Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 59 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, мэдээллийн санг нэн даруй бүрдүүлэхээр харилцан ярилцаж санал солилцлоо.      

 

   

    Түүнчлэн шүүхийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор иргэдэд зориулсан гарын авлагуудыг шинэчлэн боловсруулсан бөгөөд энэ талаар багийн Засаг дарга нарт мэдээлэл өгч, гарын авлага тараалаа.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг