ШҮҮГЧДИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨГӨӨНӨӨР “НАРИЙВЧИЛСАН ЖУРАМ”-ыг батлалаа

 

     Нийт шүүгчийн анхдугаар чуулган 2021 оны 10 дугаар сарын 11-ний хуралдаж, 05 дугаар тогтоолын хавсралтаар “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг баталсан билээ.

 

 

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалт болон дээрх нийтлэг журамд үндэслэн тус шүүх 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шүүгчдийн ээлжит зөвлөгөөнөөр “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг хэлэлцэн батлав.

 

 

      Ингэснээр “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”,“Иргэн-2014” системд сугалааны дарааллаар томилогдсон шүүгчдийн нэрсийг байршуулж тойрог үүсгэх, шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг нэгдсэн системээс шүүгчид хуваарилахдаа урьдчилан мэдэх боломжгүй, тойрог дотор-санамсаргүй тохиолдлын аргаар хуваарилах тохиргоог шинэчлэх ажлыг хийж байгаа юм. 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар