ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТЭД МОНИТОРИНГ ХИЙЛЭЭ
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн байдлаархи эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй байдал, хавтаст хэргийн эмх цэгц, хэргийн оролцогчдын эрх, үүргийг хангаж буй байдал, нэгдсэн системийн хөтлөлтийн байдал, эрх зүйн актын дугаарлалт, шүүхэд хэрэг нэхэмжлэл хүлээн авч буй байдал, шүүгчид хэрэг материалыг тогтоосон журмаар хуваарилж буй байдал, шүүх хуралдааны явцыг мэдээлэх системийн хэрэгжилт, шүүхийн шийдвэрийг Shuukh.mn цахим сайтад бүртгэж буй байдлыг хяналт-шинжилгээ хийсэн талаархи Ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, гаргасан зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар