"МОНГОЛ БИЧИГТЭН БОЛЦГООЁ" ХӨТӨЛБӨР-ийн ХИЧЭЭНГҮЙ БИЧИГТЭН ШАЛГАРАВ

 

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Монгол бичигтэн болцгооё" Хөтөлбөрийг баталж, байгууллагын хэмжээнд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгон, 2025 оноос төрийн байгуулагуудын хүрээнд мөрдөхтэй холбогдуулан, шүүгч, ажилтнуудын монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадваруудыг дээшлүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Шүүхийн Тамгын газраас энэхүү хөтөлбөрийн хүрээнд монгол бичгээрээ хичээнгүй сайхан бичиж, мэдлэг ур чадвараа өсгөн, амжилттай суралцсан шүүхийн захиргааны ажилтнуудыг шалгаруулан, урамшууллаа. Шүүгчийн туслах О.Ням-Адъяа, нярав Ш.Батхишиг, үйлчлэгч Э.Дэлгэрмаа нар эхний 3 байр эзэлж, шүүхийн Тамгын газраас "Талархал" Мөнгөн шагналыг гардуулж, баяр хүргэж, амжилт хүслээ.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар