ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТОДОТГОЛ ХИЙЛЭЭ
Тус шүүхийн тамгын газар нь 2019 онд "Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г баталсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д нийцүүлэн шүүх, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, гамшгийг хохирол багатай даван туулах зорилгоор тус төлөвлөгөөнд тодотгол хийв.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар