ХАРХОРИН СУМЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАСТ ТУСГАЙ БУЛАНТАЙ БОЛЛОО

 

     Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус сумын Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудас болох "www.kharkhorum.mn” сайтад "Шүүхээс мэдээлж байна” тусгай булантай боллоо.

 

 

     "Шүүхээс мэдээлж байна” булангаар шүүхийн мэдээ, мэдээллийг бэлтгэж хүргэх, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах зорилготой бөгөөд иргэд шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрдлээ.

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар