ЦЭНТАВР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан хууль тогтоомжийг уншиж судлах ажлын хүрээнд тус шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын дунд "Цэнтавр” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Монгол Улсын Шүүхийн тухай болон Төрийн албаны тухай хууль, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан.
Энэхүү тэмцээнд 4 баг оролцсноос шүүгчийн туслах Д.Бат-Отгон ахлагчтай баг 1 дүгээр байр, шүүгчийн туслах Д.Дуламсүрэн ахлагчтай баг 2 дугаар байрыг тус тус эзлэн өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.
Тэмцээнд амжилттай, идэвхитэй оролцсон нийт албан хаагчдад ажлын амжилт хүсье.