ШҮҮХ ХУРАЛДААНЫ ДЭГ САХИУЛЖ БУЙ БАЙДАЛ, ШҮҮХ,
ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд шүүхийн дэг сахиулагч цагдаа шүүх хуралдааны дэгийг холбогдох хууль, журмын дагуу хэрхэн сахиулан ажиллаж буй байдал, шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг ханган ажиллаж буй байдал, ажлын үр дүн, анхаарах асуудлын талаар шүүхийн Тамгын газраас шүүхийн Харуулын цагдаагийн албатай хамтарсан ажил хэргийн уулзалтыг 2021.11.08-ны өдөр зохион байгууллаа. Хамтарсан уулзалтаар шүүх хуралдааны дэг сахиулахад дэг сахиулагчаас ажил үүргээ гүйцэтгэхэд анхаарах асуудал, шүүхийн тамгын газар, харуулын цагдаа, хамгаалалтын цагдаа, дэг сахиулагч цагдаа нарын тухай бүр ажлын уялдаа холбоогоо хэрхэн уялдуулан шуурхай зохион байгуулахад тулгарч буй бэрхшээл, ололт, амжилт, хийж хэрэгжүүлбэл зохих ажлуудын талаар харилцан санал солилцож, тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, үр дүнг дараагийн уулзалтаар дүгнэхээр боллоо.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар