ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛСАН ШТОРК МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН   

НИЙТЭД ХҮРГЭХЭЭР НЭЭЛТТЭЙ ДЭЛГЭЦҮҮДЭЭР НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэдийн эрх зүйн боловсролд зориулан гаргасан “Захиргааны акт гэж юу вэ”, “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох”, “Захиргааны актад гомдол гаргах”, “Гомдол хянан шийдвэрлэх захиргааны байгууллага”, “Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Захиргааны хууль бус актын улмаас эрх нь зөрчигдсөн иргэн эрхээ хэрхэн сэргээх вэ” зэрэг дохионы хэлмэрчтэй нийт 6 шторк мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газартай хамтран ажиллаж байна.   

 

 

 

     Дээрх шторк мэдээллийг Нийслэлийн Засаг захиргааны 5-н байр /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хангарди ордон, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, УБ шилэн банк, Улаанбаатар чуулга/, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, мишээл, Драгон/, “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвүүдийн нээлттэй дэлгэц, Нийслэл, Богд дэлгэцүүдээр нэвтрүүлж эхэллээ.

 

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар