АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас гаргасан хүсэлтийн дагуу Архивын ерөнхий газраас Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын албан хаагчдад Монгол Улсын Засгийн газрын 2020.12.30-ны өдрийн 246 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын талаарх сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим сүлжээгээр зохион байгууллаа.
Сургалтыг Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал удирдан явуулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас сургалтад бүрэн хамрагдаж, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар сонирхсон асуулт асууж, санал солилцсон байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР