ШҮҮГЧ, АЖИЛТНУУД ГАР БӨМБӨГӨӨР ӨРСӨЛДӨВ
Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд Заал, танхимын үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийн дархлааг дэмжих, бие, оюуны ур чадварыг нэмэгдүүлэх, спортыг хөгжүүлэх зорилгоор “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт Гар бөмбөгийн тэмцээнийг 2021.11.13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Тамгын газар 4 баг болон “Гар бөмбөг”-ийн тэмцээнд амжилттай оролцож, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тэргүүлж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг дэд байр эзэлж, "ТАЛАРХАЛ", Мөнгөн шагналаар урамшууллаа.
Оролцогч баг тамирчдаас “Шилдэг довтлогч”, “Шилдэг холбогч”, “Тэгш тоглогч”, “Шилдэг хамгаалагч” төрөлд шилдэг тамирчдыг тодруулж, урамшууллаа.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар