Шүүгчийн бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, тэдгээрийг хэрэглэх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар үзүүлэх сургалт зохион байгууллаа
2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байрны орчимд нөхцөл бий болсон үед Цагдаагийн газар, шүүхийн тамгын газартай хамтран ажиллах хамгаалалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дэслэгч Г.Олзбаяр сургалтыг удирдан зохион байгууллаа.
Сургалтад тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нар болон тамгын газрын албан хаагчид оролцлоо.
Уг сургалтаар шүүгч нар гэнэтийн халдлагын үед нэг бүрийг хамгаалах тусгай хэрэгсэл болох амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хийн шүршүүр, цахилгаан бороохой зэргийг хэрхэн яаж хэрэглэх, тусгай хэрэгслээ хэрхэн яаж аюулгүй байдлыг ханган хадгалах талаар үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР