“Баянхонгор аймгийн Шүүхийн ахмад, дунд, залуу үеийн уулзалтыг зохион байгууллаа
Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан "Ёс зүй, хандлага төвтэй төрийн алба” сарын аяны хүрээнд Баянхонгор аймгийн Шүүхийн ахмад, дунд, залуу гэсэн 3 үеийн уулзалт нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ.
Тус нэвтрүүлэгт ахмад үеийн төлөөлөлж ахмад шүүгч Л.Цэдэндамбаа, дунд үеийн төлөөлж Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний анхан шатын шүүхийн ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл, залуу үеийг төлөөлж Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан, Шүүхийн тамгын газрын захиргааны алба хаагчид оролцож, нэвтрүүлгийг Баянхонгор аймг дахь Шүүхийн тамгын газрын албан ёсны Facebook, Page хаягаар олон нийтийн хүртээл болголоо.
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар