Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд нээлттэй шүүх хурал зохион байгууллаа

 

      Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт мал хулгайлах гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутанд тус сумын Соёлын төвийн байранд Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б,Т, Н,А,Л нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 3.1, 21.1 дүгээр зүйлийн 1.1, 2.1-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дунын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааныг нээлттэй хянан шийдвэрлэлээ.

 

     Мөн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд, олон нийтэд Баянхонгор аймгиин анхан болон давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар улирлын Шүүн таслах ажиллгааны дүн мэдээ, шүүхэд мэдүүлэх эрх, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн талаарх мэдээллийн талаар Шүүхийн мэдээлал лавлагааны мэргэжилтэн А.Батдорж танилцуулга хийж, иргэдэд гарын авлага болон поршур тарааж ажиллалаа.

 

 

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар