Сургалт зохион байгуулав

 

     Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалагийн урилгаар шүүхийн ахмад настан, Ерөнхий шүүгч асан, Д.Оюунбат шүүхийн захиргааны ажилчдад “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, сэтгэл зүй” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд шинээр дагаж мөрдөж буй Шүүхийн тухай хуулийн хэрэглээний асуудлаар санал бодлоо солилцов.

 

   

     Ахмад шүүгч Д.Оюунбат нь гавьяаны амралтаа эдлэхийн сацуу Монгол Улсын Их Сургуулийг сэтгэл зүйч мэргэжлээр дүүргэж одоо Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын зөвлөхөөр ажиллаж байна.

 

 

                     Багануур дүүргийн Шүүхийн тамгын газар