Багануур шуудан үйлчилгээний газартай уулзалт зохион байгуулав

 

     Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын 2021 оны төлөвлөгөөний дагуу  2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллагч байгууллага болох Багануур шуудан үйлчилгээний газартай уулзалт зохион байгуулж, уулзалтад тус шүүхийн тамгын газрын дарга Б.Эрдэнэбаяр, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах П.Нансалмаа, Мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Пүрэвдорж, шүүгчийн туслах Д.Энхзаяа, Г.Есү-Үжин,  бичиг хүргэгч С.Энхбаатар, Багануур шуудан үйлчилгээний газрын шууданч, жолооч Б.Идэрцог, нягтлан Д.Энхмаа, шууданч хүргэгч Ж.Өүлэнгуа нар оролцож тулгамдаж буй асуудлыг ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

 

     Шүүгчийн туслах Г.Есү-Үжин 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаарх шүүхийн шуудангийн ачааллыг танилцуулж, гибрид шуудангаар 235 мэдэгдэх хуудас хүргүүлснээс 177 амжилттай болж, 58 амжилтгүй болсон, хэрэг илгээх, хүлээн авах журмын талаар товч танилцуулгыг хийсэн юм.

 

 

   

      Багануур Шуудан үйлчилгээний газрын шууданч Б.Идэрцог шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудалгүй, хамтран ажиллахад таатай байдаг талаар дурдаж, өөрсдийн ажил үйлчилгээний онцлог, үүссэн онцгой нөхцөл байдалд зохицон бие биенээ дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

 

     Уулзалтаар Шүүхийн тамгын газрын дарга Б.Эрдэнэбаяр Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа талаар дурдаж, шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад туслалцаа үзүүлж байгаа Багануур шуудан үйлчилгээний газарт талархал илэрхийллээ.

 

 

БАГАНУУР ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР