Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа #эрхзүйнболовсролыгиргэнбүрд цахим аянд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэгдлээ.

 

       Ингэснээр тус шүүхээс иргэдийн эрх зүйн боловсролд зориулан гаргасан аливаа мэдээ, мэдээлэл, контент нь цахим орчинд нэгдмэл байдлаар илүү олон хүнд хүрэх боломжтой болж байгаа юм.   

       

       Тус шүүхээс иргэдийн эрх зүйн боловсролд зориулан бэлтгэн гаргасан дохионы хэлмэрчтэй шторк мэдээллүүдийг “#эрхзүйнболовсролыгиргэнбүрд” гэх хаштаг ашиглан 7 хоног бүр байршуулж хамтран ажиллаж байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар