Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын дотоодын сургалтын төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудад “Ёс зүй гэж юу вэ?” сэдвийн хүрээнд харилцан ярилцлагын хэлбэрээр сургалт зохион байгууллаа.

       Сургалтаар Ёс зүйн тухай ойлголт, түүний мөн чанар, хүн төрлөхтөн түүхэн хөгжлийн үе шатуудад ёс зүйг хэрхэн ойлгож нийгмийн харилцааг зохицуулж байсан, амьтны амьдралын зүй тогтолд ёс зүй хэмээх ойлголт хамаарах эсэх талаар сонирхолтой яриа өрнүүлж, ёс зүйн зөрчлийн талаар тодорхой жишээ тайлбартай кэйсүүдэд дүгнэлт өгч, харилцан ярилцлаа.

       Үргэлжлүүлэн шүүгчийн туслах С.Ууганбаяр Захиргааны ерөнхий хуулиар сургалт зохион байгуулж, хуулийн үйлчлэх хүрээ, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа хийх, түүний ач холбогдол, шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хэрхэн хангах талаар мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.

 

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар