Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу Зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэврийн биелэлтийн явц, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин, шүүгчийн туслах Т.Цацрал нар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн удирдлага болоод албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар энэ онд шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн хэргийн тоон мэдээлэл, шийтгэл оногдуулсан шийтгэврийн биелэлтийн явцын талаар дүгнэн ярилцаж, цаашид түүнд тавих хяналтыг сайжруулахад анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцлоо.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх