Хэргийн хөдөлгөөний хэрэгжилтийг шалгалаа
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай “Хэргийн хөдөлгөөний хэрэгжилтийг шалгах комисс томилох тухай” захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах, 2021 онд “Иргэн-2014” системийн хэрэгжилт, “Эрүүгийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ийн бүртгэл, хэрэгжилтийг хянах, шүүхийн захиргааны ажилтнуудад хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр шалгалтын ажлыг явуулж, дүнг 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 10 цагт хэлэлцүүллээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар