Орон нутгийн телевизийн “Хуулийн цаг” нэвтрүүлэгт оролцлоо

 

     Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн “Буян телевиз”-ийн “Хуулийн цаг” нэвтрүүлэгт оролцож ээлжит мэдээллээ түгээлээ.

 

    “Хуулийн цаг” нэвтрүүлгийг “Буян телевиз”-ийн хөтлөгч Б.Нандин-Эрдэнэ хөтлөн явуулж, зочноор Шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гүнзаяабаяр оролцлоо.

 

 

     Нэвтрүүлгийн үеэр “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ойлголт, хууль эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ, тавигдах шаардлага, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгодог вэ, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэг, хориглох зүйл, шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ажиллах нөхцөл, баталгаа, хөлс зэрэг мэдээллийг иргэд, олон нийтэд өглөө.

 

     Багахангай, Налайх дүүргийн шүүхийн хувьд 2021 онд нийт 194 иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд эдгээр иргэдийн төлөөлөгчдөөс өнөөдрийн байдлаар шүүх хуралдаанд 30 иргэдийн төлөөлөгч оролцоод байна.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР