АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны байгууллагын Гүйцэтгэлийн Төлөвлөгөөнд тусгагдсан "Шүүхийн захиргааны ажилтнуудын Ажил мэргэжлийн уралдаан"-г тус шүүхийн Тамгын газраас 2021 оны 10 дугаар сард амжилттай зохион байгууллаа. Ажил мэргэжлийн Уралдааны удирдамжийн хүрээнд шүүхийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээллийг нээлттэй, ил тод байдлаар хүртээмжтэй, бүтээмжтэй ард иргэдэд хүргэх, шүүхийн цахим мэдээ, мэдээллийг хөгжүүлэх, цар хүрээг өргөжүүлэх, шүүхийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлуудыг шүүхийн захиргааны ажилтнуудаас бүрдсэн багуудаас ажлын үр дүн, санал санаачилга, идэвх, оролцоо, олон нийтэд шүүхийн талаархи мэдээлэл хүргэсэн байдал, техник технологийн дэвшил, ололтыг ашиглан хөгжүүлж буй байдлаар нь дүгнэн, Шүүгчдээс бүрдсэн багаас шалгаруулалт хийлээ.
Ажил мэргэжлийн уралдаандаа амжилттай оролцсон шүүхийн захиргааны ажилтнууд болон багуудад 2021.11.01-ны өдөр баяр хүргэж, шалгарсан багууд, шүүхийн захиргааны албан хаагчдад "ТАЛАРХАЛ" гардуулж, мөнгөн шагнал, уншиж судалбал зохих номоор урамшуулав. Шүүгчийн туслах Х.Мөнхзаяа, Шүүгчийн туслах А.Золзаяа, Шүүгчийн туслах М.Мянганбаяр ахлагчтай багууд эхний 3 байрыг эзэлж, Ажил мэргэжлийн уралдаандаа амжилттай оролцлоо.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар