ҮЗҮҮЛЭХ ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

     Өвөрхангай аймгийн Харорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар, Хархорин сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтран Гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг танин мэдүүлэх, шүүх хуралдаан, шүүхийн үйл ажиллагааг танилцуулах, эрх зүй, хууль тогтоомжийн мэдлэг, мэдээллийг олгох зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хархорин сумын ерөнхий боловролын дөрвөн сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, багш болон нийгмийн ажилтан нарт зориулан үзүүлэх шүүх хуралдаан зохион байгууллаа.

 

 

     Үзүүлэх шүүх хуралдаанд тус шүүхийн захиргааны албан хаагчид оролцон жүжигчилсэн хэлбэрээр явуулж, гэмт хэрэг, зөрчилд холбогдсоны хор уршиг, тэдгээрээс гарах үр дагаврыг тайлбарлалаа.

 

 

     Мөн үзүүлэх шүүх хуралдааны дараа сурагчид болон багш, нийгмийн ажилтнаас ирүүлсэн асуултад хариулт өгөв.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар