Сантмаргаз, Сонгино, Цэцэн-Уул сумдад нүүдэллэн ажиллалаа
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Б.Даваажав, жолооч В.Сандагдорж нар Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдад ажиллалаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг иргэд олон нийтэд сурталчилж, Шүүхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт мэдээлэл хийж, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандах өргөдлийн тоог нэмэгдүүлэн ажиллалаа.
Мөн "Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар”-ын фейж хуудсыг танилцуулж, гарын авлага, боршурыг тарааж мэдээлэл хүргэлээ.
Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдын Засаг даргын тамгын газраас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 31 өргөдлийг хүлээн авч, уригдагч талыг дуудан уулзаж холбогдох ажиллагааг хийн амжилттай шийдвэрлэлээ.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР