Өвөрхангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан хуулийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар оролцлоо.
Тус шүүхийн Тамгын газраас анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн танилцуулга, шүүн таслах ажиллагааны мэдээ, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт гаргах түүний бүрдүүлбэр, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчилах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаарх мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж, салбар архивын үйлчилгээг үзүүлэв.
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар