KHOVDNEWS.MN САЙТАД “ШҮҮХЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА” ТУСГАЙ БУЛАНТАЙ БОЛЛОО
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулах ажил мэргэжлийн уралдаан”-ы хүрээнд KhovdNEWS.mn сайтад “Шүүхээс мэдээлж байна” тусгай булантай боллоо.
“Шүүхээс мэдээлж байна” булангаар шүүхийн шийдвэрийг танилцуулах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тогтоосон журмын дагуу хуваарилсан, томилсон эсэх мэдээллийг бэлтгэж хүргэх, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой бөгөөд иргэд шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрдлээ.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА