АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЯВАГДАЖ БАЙНА

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас тус шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг орон нутгийн ард иргэдэд хүргэх, тэдгээрийн санал, хүсэлтийг судлах чиглэлээр Ажил мэргэжлийн уралдаан явагдаж байна.

 

 

     Шүүгчийн туслах Х.Мөнхзаяа, М.Мянганбаяр, А.Золзаяа ахлагчтай багууд ажлын төлөвлөгөөгөө гарган, багаар ажиллаж, ажил мэргэжлийн уралдаандаа идэвхтэй оролцож байгаа бөгөөд ажлын үр дүнгээр 2021 оны 10 дугаар сардаа багтаан дүгнэхээр төлөвлөж байна.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар