НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАСАН ТУХАЙ
Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг таниулан сурталчлах, иргэдийн хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сумдуудад шүүгч Э.Дулмаа, шүүгчийн туслах Б.Хулангоо, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ишээ нар нүүдэллэн ажиллалаа.
Ажиллах хугацаандаа Хужирт сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын баримтанд үзлэг хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад ажиллагааг хийж, тус суманд 10 гаруй иргэдэд шүүхэд нэхэмжлэл гаргах, гарын авлага, боршур зэргийг тараасан.
Бат-Өлзий суманд ажиллах хугацаанд 20 гаруй иргэдэд нэхэмжлэл гаргах талаарх мэдээллийг өгч, гарын авлага болон боршур иргэдэд тарааж, 4 иргэний хэрэгт гэрч асуух ажиллагаа хийж, 2 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн.
Мөн сумдын Засаг даргын тамгын газарт байрлах шүүхийн мэдээллийг самбар дахь мэдээллийг шинэчиллээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар