Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулсан сургалтад оролцлоо

 

      Тагнуулын ерөнхий газраас нийт төрийн байгууллагын нууц хамгаалах ажилтан болон нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудад Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн мэдлэг олгох цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

 

 

     Сургалтаар төрийн болон албаны нууцын тухай ойлголт, түүнд хамаарах мэдээллийг нууцлах, ил болгох, танилцах, хадгалах, хамгаалах, хяналт тавихад анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт, өгч харилцан ярилцлаа.

 

 

     Дээрх сургалтад Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нийт 250 гаруй албан хаагч оролцсон бөгөөд Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрыг төлөөлж нууц хамгаалах ажилтан шүүгчийн туслах Н.Дагидандорж оролцлоо.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар