ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДААС АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА АВЛАА
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасны дагуу тус шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудаас ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа авлаа.
Уг судалгааг мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран авсан бөгөөд судалгааны үр дүнд суурилан захиргааны ажилтнуудтай уулзалт хийж, ажлын байрны стрессээ хэрхэн тайлах, цаашлаад ажлын байрандаа сэтгэл ханамжтай ажиллахад шаардлагатай орчинг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцлоо.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар