"Нээлттэй шүүх арга хэмжээ"-г "Эвийн хүч" худалдааны төв дээр зохион байгууллаа
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Нээлттэй шүүх арга хэмжээ"-г "Эвийн хүч" худалдааны төв дээр зохион байгууллаа.
Монгол улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан уг арга хэмжээг өмнөх жилүүдээс онцлогтойгоор, хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр Эвийн хүч худалдааны төвөөр үйлчлүүлж байсан болон худалдаа эрхлэгч нарт Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар танилцуулга хийсэн гарын авлага тарааж, иргэдтэй харилцан ярилцаад, иргэд шүүхэд мэдүүлэх эрхийн талаар болон өөрсдөдөө тулгамдсан бусад асуудлын талаар асуулт, асууж холбогдох мэдээллийг авлаа.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР