Эвлэрүүлэн зуучлагч сумд нүүдэллэн ажиллалаа

 

     Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, шүүгчийн туслах Б.Долгорсүрэн, жолооч В.Сандагдорж нар Идэр сумд ажиллалаа.

     Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн хандах зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

 

 

     Идэр сумын Засаг даргын тамгын газраас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 6 өргөдлийг хүлээн авч газар дээр нь амжилттай шийдвэрлэлээ.

     Мэдээллийн дараа ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өгч холбогдох гарын авлага, боршурыг тарааж, Засаг даргын тамгын газрын байранд байрлуулсан шүүхийн мэдээллийн самбарын мэдээллийг шинэчиллээ. 

 

 

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар