Шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний албан хаагчдын дунд “АХА” тэмцээн зохион байгуулагдлаа

 

     Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөс захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хууль эрх зүй болон танин мэдэхүйн мэдлэгийг сорих зорилгоор “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

 

   

    Уг тэмцээн нь Монгол Улсын шүүхийн тухай /шинэчлэн найруулга/ хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, танин мэдэхүйн сэдвийн хүрээнд явагдаж тэргүүн байрыг шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Рэнцэнханд, дэд байрыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар