Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгууллаа
Дархан-Уул аймаг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын хүрээнд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас олон жил үр бүтээлтэй, хамт олноо манлайлан, идэвх зүтгэлтэй ажилласан шүүхийн захиргааны албан хаагчдадаа Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа нар дараах шагналуудыг гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
“Дархан 60 жил” дурсгалын тэмдгээр
Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан, шүүгчийн туслах Г.Батболд, мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Дарханбаяр, ерөнхий нягтлан бодогч Б.Болормаа, нярав А.Буянхишиг,
Дархан-Уул аймгийн “Найрамдлын Дархан” тэмдгээр Шүүгчийн туслах Ж.Отгончимэг,
Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Шүүгчийн туслах Б.Эрдэнэцогт,
Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг” ээр нярав А.Буянхишиг нар шагнагдлаа.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд шүүгч, ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг сахиж хүндэтгэл үзүүлэн оролцлоо.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар