Баянхонгор аймгийн Галуут суманд нээлттэй шүүх хуралдааныг зохион байгууллаа

 

     Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутанд тус сумын Соёлын төвийн байранд Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.С, Б.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дунын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шүүх хуралдааныг нээлттэй хянан шийдвэрлэлээ.

 

 

     Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд, олон нийтэд Баянхонгор аймгиин анхан болон давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар улирлын Шүүн таслах ажиллгааны дүн мэдээ, шүүхэд мэдүүлэх эрх, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн талаарх мэдээллийн талаар Шүүхийн мэдээлал лавлагааны мэргэжилтэн А.Батдорж танилцуулга хийж, иргэдэд гарын авлага болон поршур тарааж ажиллалаа.

 

 

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР