Журмын талаар сургалт, мэдээлэл хийв

 

       2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Нийт шүүгчийн чуулганаар  Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 20 дугаар зүйлийн 20.2.4-д зааснаар “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг, мөн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам”, “Нөлөөллийн мэдүүлгийн загвар”, “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт”, “Нөлөөллийн мэдүүлгийн бүртгэл”, “Тэмдэглэл хүлээн авсан тухай бүртгэл”, “Баталгааны тэмдгийн загвар”-ыг тус тус баталсан.

 

 

      Тус журмын хэрэгжилтийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, мэдээлэл хийлээ.

 

 

               Сургалтыг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Оюунтунгалаг, шүүгчийн туслах Д.Ганчимэг нар явуулсан ба цаашид журмын хэрэгжилтийг хангаж ажиллах тал дээр харилцан ярилцаж санал солилцлоо.

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР