СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулах ажил мэргэжлийн уралдаан”-ы хүрээнд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Цэрэннадмид “Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар Ховд аймгийн Хот тохижуулах газрын нийт ажилтнуудад 2021.10.18-ны өдөр сургалт зохион байгууллаа.

 

     Уг сэдвийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, танхай, хулгайлах зөрчил зэрэг нийтлэг гардаг зөрчлийн талаарх тоо мэдээ болон зөрчил  үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлага, эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өгч, брошюр тарааж, ажилтнуудаас сургалтын үр дүнгийн талаар санал асуулгын хуудас авлаа.

 

 

 

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР