ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2021.10.04-15/

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд нийт 78 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 22 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 56 хэргийг хянан хэлэлцсэн.

 

 

      Хянан хэлэлцсэн 78 шүүх хуралдаанд оролцсон 155 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 10, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 145 иргэн оролцсон байна.

 

 

     Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 145 буюу 93% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

 

     Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны

шүүхийн Тамгын газар