Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-н хүрээнд албан

 хаагчдад зориулсан сургалт үргэлжилж байна

 

     Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд Шүүхийн тамгын газраас албан хаагчдад зориулсан Монгол бичгийн сургалтыг “Насан туршийн боловсролын төв”-тэй хамтран Б.Баттулга багшийн удирдлага дор цуврал болгон явуулж байна.

 

 

     Уг хөтөлбөр нь 2020-оос 2024 он хүртэл үргэлжилж, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах юм.

 

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар