Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв

 

     Шүүхийн Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын 2021 оны ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээг 2021.09.20-2021.09.30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

 

   

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх комиссын бүрэлдэхүүнд шүүгчийн туслах Ч.Энхтуяа, Ц.Чанцалдулам, Д.Бүрэнтогтох, П.Эрдэнэцэцэг, МТМ Б.Баасанцэрэн нар ажилласан ба тус ажлын үр дүнг өнөөдөр /2021.10.11/ шүүгчийн туслах Ч.Энхтуяа шүүхийн захиргааны ажилтнуудыг байлцуулан танилцууллаа.

 

   

     Удирдамжид зааснаар шүүх хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангаж буй байдал, шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлж, албажуулж, танилцуулж буй байдал, шүүх хуралдааныг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж буй байдал, нэгдсэн системүүдийн ашиглалт, гүйцэтгэх хуудасны бичилт, хүргэлт, шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системийн ашиглалт зэрэг 10 чиглэлээр хяналт-шалгалтыг хийж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойллоо.

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР