ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

 

     Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 121 дүгээр захирамжаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Зукарын Гүлбаршаг шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжил, шинэчлэлд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм. Коронавируст цар тахалтай холбоотой нөхцөл байдлын улмаас шагнал гардуулах ажиллагаа хойшилсоор байсан бөгөөд уг шагналыг Нийт шүүгчийн чуулганы үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг гардуулан өглөө.

 

 

     Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша нь улсад 30 жил, үүнээс шүүгчээр 18 дахь жилдээ ажиллаж байгаа манай тэргүүний шүүгчдийн нэг юм.

 

     Ерөнхий шүүгч З.Гүлбаршад Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулсанд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР