“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т ОРОЛЦЛОО

 

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангиас 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн төвд үйл ажиллагааг явуулж буй бүх байгууллагыг хамруулан мод тарих ажлыг зохион байгууллаа.

 

 

 

     Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтнууд Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангиас зааж өгсөн газарт мод тарьж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг намрын мод тарих ажилд идэвхтэй оролцлоо.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР