Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгээс 2021.09.28-ны өдрийн 57/987 албан бичгээр “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль болон “Зөрчлийн тухай” хуулиудыг сурталчлах авахаар хүсэлт тавьсны дагуу 2021.10.01-ний өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газраас сургалтыг Zoom программ ашиглан Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Бүжмаа “Зөрчлийн тухай” хууль, шүүгчийн туслах Б.Баярмаа “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулиудаар тус тус сургалт зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд асуулт асууж хариулж харилцан ярилцлаа.
ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР